УСНЫ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

Print

УСНЫ САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛҮҮД

Төслийн нэр

Ерөнхий агуулга

Төслийн мэдээлэл

1.

Туул голын газар доорхи усны тэжээгдлийн судалгаа болон бохирдлын мониторинг үнэлгээ

/ШУТТөсөл/

Төслийн байршил

Туул гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2011-2013

Төсөв

2011 оны зардал: 121.5 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Туул голын газар дорхи усны тэжээгдлийн судалгаа болон бохирдлын мониторинг үнэлгээг хийх зорилготой.

Төслийн үр дүн

Туул голын газар доорхи усны горимын судалгааг хийхийн тулд 4 цэг дээр байнгын хэмжилт,   боловсруулалтыг хийж байна. Мөн усны бохирдлыг голын дагуу 20 цэг дээр давталттайгаар ажиглалт хэмжилтийг хийж байна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төсөл үргэлжилж байгаа ба 2013 онд дуусна.

2.

Ундны усны чанарын судалгаа, хаягдал усны ашиглалтын технологи /Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Улаанбаатар хот

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2011-2013

Төсөв

131.1 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

Төслийн үр дүн

Ундны усны чанарын үзүүлэлтүүдийн горим /өөрчлөлтийн улирал, жилийн хөдлөл, явц/, усны дэгдэмхий хлорорганик нэгдлийн судалгаа

Ус түгээлтийн сүлжээн дэх хлорын тунг боломжит хамгийн бага хэмжээтэйгээр шинэчлэн тогтоох үндэслэл

Байгалийн ион солилцогч, сүвэрхэг силикат нэгдлийг ашиглан гаргасан, синтезийн сорбентийг хэрэглэсэн шүүлтүүрийн зохистой хувилбарыг сонгосон технологи

Туул тосгоны хаягдал усны иж бүрэн шинжилгээг хийх, газар тариалангийн усалгаанд хэрэглэх боломжийн судалгаа

Хаягдал усны лаг хөвмөл хэсгиыг шим бордоо болгон савлаж ашиглах боломжийн судалгаа

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгаа үргэлжилж байгаа ба 2013 онд дуусна.

3.

Орхон-Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсацыг тогтоох, ашиглалтын нөөцийг тодорхойлох /ШУТ-ийн төсөл/

Төслийн байршил

Орхон Сэлэнгийн сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

МУИС, Биологи биотехнологийн сургууль

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2012-2013

Төсөв

76.6 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

Төслийн үр дүн

Орхон, Сэлэнгийн сав газрын томоохон голуудын экологийн урсац, ашиглалтын нөөцийг тогтоож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах

“Орхон-Говь” төсөлд хамрагдах усны нөөц дутагдалтай бүс нутгийн хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангаж, ногоон хэрэм байгуулах, цөлжилтийн эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах

Орхон, Сэлэнгийн сав газрын бусад голуудад судалгаа хийж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, бололцоотой газар хэрэгжүүлэх арга хэмжээ авч, усны эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хөтөлбөр, төлөвлөлтийг боловсруулах

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгаа үргэлжилж байгаа ба 2013 онд дуусна.

4.

Гадаргын болон газрын доорхи усны нөөц, эх үүсвэрийн үнэлгээ хийх /Шинжлэх ухаан, технологийн төсөл/

Төслийн байршил

Улаан-баатар хот

Төсөл хэрэгжүүлэгч

ШУТИС

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2011-2013

Төсөв

88.0 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

Төслийн үр дүн

-               Гадаргын болон газрын доорхи усны нөөцийн шинэчилсэн судалгаа

-               Шинэ усны нөөцийн хайгуул, эх үүсвэрийн үнэлгээ

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгаа үргэжилж байгаа ба 2013 онд дуусна.

5.

Хараа голын ай савийн усны эргэлт, усны хэрэглээний судалгаа /Суурь судалгааны сэдэвт ажил/

Төслийн байршил

Хараа гол

Төсөл хэрэгжүүлэгч

ШУА-ийн Газарзүйн хүрээлэн

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2012-2014

Төсөв

119.4 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

Төслийн үр дүн

-               Хараа голын сав газрын хэмжээн дэхь усны эргэлт, усны баланс, усны хэрэглээний шинжлэх ухааны үндэслэл боловсруулах

-               Усыг зохистой ашиглах, хамгаалах, тухай ард иргэдэд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг түгээх

-               Уур амьсгалын дулааралт, уул уурхайн эрчимтэй  хөгжил  зэрэг нь усны   зохиостой хэрэглээнд хэрхэн    нөлөөлж байгааг тогтоох

- Сав   газрын хэмжээнд хийгдсэн судалгаа шинжилгээний хэмжилтийн үр дүнг,       GIS  программ хангамжтай хослуулан ашиглан     усны урсацын загварыг зохиох

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгаа үргэжилж байгаа ба 2014 онд дуусна.

6.

Усыг эргүүлэн ашиглах технологи

Төслийн байршил

Улаанбаатар хот

Төсөл хэрэгжүүлэгч

ШУТИС-ийн Усны нөөцийн нэгдсэн менежментийн сургалт, судалгааны төв

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2011-2014

Төсөв

320.0 сая.төг

Санхүүжүүлэгч

ШУТСан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

 

Төслийн үр дүн

- Ус    ихээр ашигладаг эдийн    засгийн    гол гол салбаруудын усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах технологи /уул уурхай, барилга, эрчим хүч, хөнгөн, хүнсний үйлдвэр/, Бие даасан хэрэглэгчдийн  ахуйн болон үйлдвэрийн    хаягдал усыг дахин   ашиглах технологи, зарим обьектод нэвтрүүлэх,

Монгол орны нөхцөлд тохирсон бага болон дунд хүч чадлын цэвэрлэх байгууламжийн технологи, ТЭЗҮ, ажлын зураг, төсөл

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Судалгаа үргэжилж байгаа ба 2014 онд дуусна.

7.

НҮБ-ын Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хамтарсан хөтөлбөр "МОН/08/302"

Төслийн байршил

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн II байр- Усны газрын 208 тоот

Төсөл хэрэгжүүлэгч

БОНХЯ, БХБЯ, ҮХААЯ, ЭМЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008 -2013 он

Төсөв

2.09 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

НҮБХХ, НҮБ-ийн Хүний аюулгүй байдлын итгэлцлийн сан, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Австралийн Засгийн газар, Шведийн олон улсын усны хүрээлэн 

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Монгол орны говийн бүсийн хүн амд нөөц баялгаас хүртэх боломж хийгээд улс төр, эдийн засгийн аливаа үйл явцаас үүдэлтэй нийгэм, хүрээлэн буй орчны нөхцлөөс үзүүлэх дарамт шахалт хаоьцангуй хүндээр тусч байна. Тухайлбал: Хөдөө орон нутаг дахь баталгаат ус хангамжийн хүртээмж 39.2%, харин сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хувьд 26.6%-тай байгаа нь дэлхийн дунджаас даруй 20%-иар доогуур байна. Нийгмийн үйлчилгээг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд дасан зохицох нь хүний аюулгүй байдлыг хангах богино, дунд болон урт хугацааны хамгийн сайн арга зам бөгөөд төслийн хүрээнд хоорондоо харилцан уялдаатай таван салбөр оролцоог дэмжин ажиллаж байна.

Төслийн үр дүн

Төсөлд хамрагдаж буй сумын төвийн нийт өрхийн 80 хүртэлх хувь нь сайжруулсан ус хангамж, ариун цэврийн байгууламжтой болно. Төсөлд хамрагдаж буй 6 суманд хүүхдэд ээлтэй эрүүл мэнд, аюулгүй орчин бүрдүүлсэн загвар сургуулиуд байгуулагдана. Зургаан сумын эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй ус хамнгамж, ариун цэврийн болон эмнэлгийн хог хаягдал зайлуулах байгууламжаар үлгэр жишээ ханган сайжруулж, олон нийтэд сурталчилна. Төсөлд хамрагдаж буй орон нутгийн залуучууд, ажилгүй иргэдийг хувиараа бизнес эрхлэгч болон тусгай мэргжлийн сургалтад хамруулснаар 12 шинэ бизнесийн бүлэг эсвэл олон нийтийн холбоог байгуулах замаар 100 орчим иргэд шинэ ажлын байраар хангагдана. Энэхүү анхдагч санаачлагыг хэрэгжүүлэх явцдаа төв болон орон нутгийн засаг захиргаа, иргэдэд хүний аюудгүй байдлын талаарх үзэл баримтлалын тухай ойлголттой болно.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Сургалт: Нийт 6 удаагийн сургалтыг “Ус хангамж, ариун цэврийн байгууламж, хог хаягдал” сэдвээр Улаанбаатар хот, төсөл хэрэгжиж буй аймаг сумдад зохион байгуулж нийт 928 хүнийг хамруулсан.

Судалгааны ажил: Нийт 5 судалгааны ажил хийж, гүйцэтгэсэн. Үүнд:

1. “Монгол Улсын усны салбарын засаглалын хүрээнд байгууллагын бүтэц, зохион  байгуулалтын чадавхийг бэхжүүлэх"

2. Орон нутгийн болон үндэсний түвшинд УХАЦ, нийгмийн ЭМ-ийн салбарт ажиллагсдын ус, ариун цэврийн байгууламжийн талаархи мэдлэгийн түвшин, цаашдын сургалтын хэрэгцээг тодорхойлох

3. Төсөлд хамрагдах найман суманд хүн амын унд ахуйн хэрэгцээнд ашиглагддаг усны чанарыг сайжруулах ус цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж сонгох,  унд ахуйн хэрэгцээний усны чанарыг тодорхойлох лабораторийн зөөврийн багаж хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох 

4. Төсөлд хамрагдах сумдын төсвийн голлох байгууллагуудын барилгын дотор УХАТ-ын гадна шугам сүлжээ, ЦБ-ийн технологийн сонголт, ТЭЗҮ боловсруулах, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сумд, Баянхонгор аймгийн Баянговь, Шинэжинст сумдад одоо ашиглаж буй худаг усны нөхцөл байдал, усны ундарга тодорхойлох, цаашид хийх ажлын чиглэл тогтоох 5. Изотопын судалгаа хийсэн.

Стандарт: Нийт хоёр үндэсний стандарт боловсруулсан: 1. “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр томьёоны стандарт, тайлбар толь бичиг” MNS 6279:2011 үндэсний стандарт, 2. “50 хүртэл хүн амд зориулсан бага хүч чадлын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж” MNS EN12566:2011 үндэсний стандарт

Бодлогын баримт бичиг: хүрээнд 6 ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэдгээр нь 1. “Аймаг, сумын төвийн  ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхлэх байгууллагыг шинээр байгуулах болон бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх нийтлэг зөвлөмж", 2. Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан "Ус хангамж, ариун цэврийн байгууламжийг чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”,  3. Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг тодорхойлох аргачлал, 4. ЗТБХБЯ, НҮБХХ-ийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг, 5. “Бохир ус цэвэрлэх бага хүч чадлын цэвэрлэх байгууламжийн давтан хэрэглэх ажлын зургийн цомог”, 6. УХАЦБ-ийн мэдээллийн нэгдсэн санг (www.watsan.gov.mn) байгуулсан.

Биет дэд бүтэц: 1. Төсөлд хамрагдсан 8 сум, 2 аймаг, Усны газарт усны  микробиологийн хялбаршуулсан шинжилгээнд ашиглагдах 3000 тэжээлт орчин болон дагалдах хэрэгслүүд, 2. Төсөлд хамрагдаж буй 12 сумд, Ховд аймгийн төвд тус бүр нэг ширхэг усны чанар шалгагч зөөврийн багаж төхөөрөмж, 3. Хуванцар хаягдал ашиглан дотооддоо үйлдвэрлүүлсэн дотроо 3 тасалгаа бүхий 1 ширхэг том,  2 ширхэг жижиг хогийг ангилан ялгадаг савыг тус тус хүлээлгэж өгсөн. 

4. 2011 онд төсөл хэрэгжиж буй 3 аймгийн 8 сумын 18 булаг шандыг хамгаалж тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. 5. 2012 онд нийт 16 булаг шандыг тохижуулах, Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул сумдын ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоох ажлуудыг эхлүүлсэн.

6. Ховд аймгийн Зэрэг, Өмнөговь аймгийн Булган сумдын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд барилга, угсралтын ажлын гүйцэтгэгчийг Олон улсын тендер зарлан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Зураг төсөл, төсөв: Төсөлд хамрагдсан 7 сумын (Говь-Алтай аймгийн Бигэр, Тонхил, Ховд аймгийн Дөргөн, Зэрэг сум,  Баянхонгор аймгийн Баянговь, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Булган сумд) төвийн голлох байгууллагуудын барилгын дотор болон гадна УХАТ-ын шугам сүлжээ, ЦБ-ийн ажлын зураг төсөл, төсвийг боловсруулж, ЗТБХБЯ, аймаг, сумын Удирдлагуудад хүлээлгэн өгсөн.

Ном, товхимол: Төслийн хүрээнд боловсруулсан баримт бичгийг олон нийтэд түгээх зорилгоор нийт 7 ном, товхимолыг хэвлүүлсэн. Үүнд: “ Хөдөөгийн хүн амын УХАЦэврийн асуудал” 500%, “ Та өөрөө цэвэр орчинг бүтээнэ” сэдэвт гарын авлага 10500%, “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Барилгын норм, нормативын баримт бичгийн жагсаалт”-ыг Англи хэл дээр орчуулж, 600%, УХАЦБ-тай холбоотой эрх зүйн актын эмхтгэл 500%, “УХАЦБ. Нэр томъёо, тодорхойлолт-тайлбар толь” 500%, “УХАЦБ-ийн тайлбар толь бичиг” 500%, АЦБ-ийн зохимжит ашиглалт  зурагт хуудас  500% тус тус хэвлүүлсэн.

7.

 “Төв Азийн Усны нөөцийн нэгдсэн менежмент: Загвар бүс нутаг Монгол-МоМо” төслийн 2 дугаар үе шат

Төслийн байршил

МУИС-Экологийн боловсролын төв, Эрхүүгийн гудамж -8, Улаанбаатар 210620

Төсөл хэрэгжүүлэгч

МОНГОЛЫН ТАЛААС: МУИС, ШУТИС, ХААИС, Дархан уул аймгийн Ус Сувгийн удирдах Газар, ШУА-ийн Газарзүй, Ус цаг уурын хүрээлэнгүүд

ГЕРМАНЫ ТАЛААС: ХБНГУ-ын Боловсрол, судалгаа, шинжилгээний яам Каасел хотын их сургуулийн Байгаль орчны систем, судалгааны төв

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010 оны 9 дүгээр сараас 2013 оны  4 дүгээр сар хүртэл

Төсөв

 6 сая евро

Санхүүжүүлэгч

ХБНГУ-ын Холбооны боловсрол, судалгааны яам 

Төслийн үндэслэл, тодорхойлолт

“МоМо 2” төслийн үндсэн зорилго нь усны тогтвортой ашиглалтад чиглэгдсэн Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийг хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд оршино

Төслийн үр дүн

Загвар болгон боловсруулж, хөгжүүлсэн УННМ-ийг хэрэгжүүлэх зарчимуудыг цаашид Монгол орны бусад сав газрууд, түүнлчэн Төв Азийн бусад улс орнуудад нэвтрүүлэхэд тогтмол турших

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төсөл төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудаа цаг тухай бүрд нь хэрэгжүүлж байгаа бөгөөд хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний суурь судалгааны ажлууд, үр дүнг практикт нэвтрүүлэх тал дээр түлхүү анхаарч байна. Тухайлбал: олон удаагийн сургалт, семинар, гарын авлага, тараах материалууд, түүнчлэн Дархан уул аймгийн Орхон сумд Ус цэвэршүүлэх байгууамж, ЭКО- Бие засах газар гэх мэт.

8.

Хот байгуулалтын салбарын төсөл "МОН-2301"

Төслийн байршил

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хувьсгалчдын өргөн чөлөө, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын II байр

Төсөл хэрэгжүүлэгч

СЯ, ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2008.02.26 – 2012.12.31

Төсөв

46.3 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

АХБанк

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын байгаль орчны тогтвортой байдал, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн байгууламжийг сайжруулахад оршино. Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

 Бүрэлдэхүүн хэсэг А: Төвлөрсөн ус хангамж, бохир ус, ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх,  машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх
Бүрэлдэхүүн хэсэг Б:  Хотын замыг сайжруулах
Бүрэлдэхүүн хэсэг С: Усны бие даасан холболт, усны тоолуур болон орон сууцны нөхцөл сайжруулахад жижиг зээл олгох
Бүрэлдэхүүн хэсэг Д: Байгууллагын хөгжил болон сургалт

Төслийн үр дүн

Төслийн үр дүнд Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Орхон, Сүхбаатар, Булган аймгуудын төвд цэвэр усны 104.8 км, бохир усны 10.2 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх болон шинээр барьж, Баянхонгор, Арвайхээр, Алтай хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилснээр тухайн хотын хүн ам стандартын шаардлага хангасан ундны усаар хангагдаж, эрүүл ахуйн нөхцөл сайжирна. Гэр хорооллын 90 ус түгээх байрыг төвлөрсөн системд холбосноор 113350 хүн баталгаат, хүртээмжтэй ундны усаар хангагдах боломж бүрдэнэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Баянхонгор аймгийн Баянхонгор хот: Усны эх үүсвэрийн насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, 1000 м3 багтаамж бүхий усан сан шинээр барих, гэр хороололд цэвэр усны 6.7 км шугам сүлжээ шинээр барих, 5ш ус түгээх байр шинээр барих, 10 ш байрыг засварлан төвлөрсөн сүлжээнд холбох, хотын төвд 2.3 км бохир усны шугам сүлжээг өргөтгөх, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэн засварлах ажил хийгдэнэ. Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр хот:   Усны эх үүсвэрийн 3 худгийг барилга байгууламжийн хамт иж бүрэн шинээр барих,  цэвэр ус дамжуулах 15 км хос шугам, 2-р өргөлтийн насосны станц, 2х100м3, 1000м3 багтаамжтай усан сан, гэр хороололд цэвэр усны 9.9км шугам, ус түгээх 17 байр шинээр барьж, 1 байрыг засварлах, хотын төвд бохир усны 1 км шугам, цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэнэ.  Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан.  Говь-Алтай аймгийн Алтай хот: Усны эх үүсвэрийн гүний 4 худгийн барилгыг засварлах, насос, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр 1 гүний худаг гаргах, ус дамжуулах 3.3 км шугам шинээр, 2.2 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, ус зөөлрүүлэх станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хотын төвийн цэвэр усны 2.8 км шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд цэвэр усны 2.8 км шугам, ус түгээх 7 байр шинээр барьж төвлөрсөн сүлжээнд холбоно. Хотын төвд бохир усны 1.14 км  шугам сүлжээг шинээр барьж, цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэлт хийнэ. Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан.  Орхон аймгийн Эрдэнэт хот:  Цэвэр, бохир усны өргөлтийн насосны станц, цэвэр усны 35.0 км, ариутгах татуургын 5.2 км шугам, ус түгээх байр 26 шинээр барих  угсралтын ажлыг "Одкон" ХХК гүйцэтгэж байна.  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот: Ус хангамжийн эх үүсвэрийн 12.3 км шугам сүлжээг шинээр барих ажлыг "Одкон" ХХК гүйцэтгэж байна.  Булган аймгийнБулган хот: Гэр хорооллын 1.1 км цэвэр усны шугам шинээр барих зураг төслийг "Инжбайгууламж" ХХК гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлын тендер зарлагдсан.

9.

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл "FR-001"

Төслийн байршил

Улаанбаатар  хот

Төсөл хэрэгжүүлэгч

СЯ, ЗТБХБЯ, Эрдэнэт хотын  ЗДТГ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2009-2012

Төсөв /сая.төг/

9.535 сая евро

Санхүүжүүлэгч

Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Орхон аймгийн Эрдэнэт хотын “Бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Монгол Улс, Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн протокол, зээлийн гэрээг УИХ-аас 2008 оны 12 дугаар сарын 31-нд соёрхон баталсан. Төслийн нийт санхүүжилт нь ойролцоогоор 12,0 сая.евро Үүний 9,535 сая евро нь Францын зээл, 2,5 сая еврог Монголын талаас санхүүжүүлнэ.

Төслийн үр дүн

Орхон аймгийн Эрдэнэт хотын “Бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлснээр бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэршүүлж, хүрээлэн буй байгаль орчины бохирдолыг бууруулж, цэвэршүүлсэн усыг дахи давтан  ашиглах боломж бүрдэнэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн хүрээнд өргөтгөл шинэчлэлтийн зураг төслийг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн харъяа зураг төслийн хэлтэс боловсруулсан. Уг зураг төсөлд орон тооны бус эксперт томилогдон магадлал хийгдэж байна.

10.

Өмнөговь болон Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо газруудын хөгжлийн төсөл  "42184-02
G0204"

Төслийн байршил

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, "МАРС" худалдааны төвийн байранд

Төсөл хэрэгжүүлэгч

СЯ, ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2014

Төсөв

21.9 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

АХБанк

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Өмнөговь болон Дорноговь аймгуудын төв, уул уурхай ба хилийн хотуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, амьдралын нөхцөлийг сайжруулахад оршино. Төслийн А хэсэг нь: (i) Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэхэд гүйцэтгэлд суурилсан гэрээний тогтолцоог нэвтрүүлэх зэрэг дэд бүтцийн үйлчилгээнд шинэчлэл хийх; (ii) Хот төлөвлөлт, бодлого боловсруулалтыг сайжруулахад чиглэсэн институцийн хөгжил ба чадавхи бэхжүүлэх; (iii) Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх  зэрэг болно.

B хэсэг:  Үүнд: (i) усны эх үүсвэр, дамжуулалт, хадгалалт, түгээлтийн системийг боловсронгуй болгосноор нэгдсэн сүлжээгээр нийлүүлэгдэх усны хэмжээг нэмэгдүүлэх, усны алдагдлыг багасгах; (ii) цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн бохир усны боловсруулалтыг сайжруулж, дахин боловсруулан ашигладаг болох; (iii) халаалтын үйлчилгээний хүртээмж ба үр ашгийг дээшлүүлэх; (iv) эрчим хүчний хангамжийг, ялангуяа,  гэр хорооллын эрчим хүчний хангамжийг сайжруулах; (v) үерийн хамгаалалт, даланг сайжруулах (vi) хатуу хучилттай төв замын сүлжээ барих; болон (vii) хатуу хог хаягдлыг төвлөрсөн цэгт булахад хяналт хийх ба хатуу хог хаягдлыг цуглуулах ажлыг сайжруулах зэрэг болно.

Төслийн үр дүн

Төсөл хэрэгжсэнээр хот байгуулалтын салбарын засаглал болон Өмнөговь болон Дорноговь аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний хүртээмж сайжирна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Дорноговь аймгийн Сайншанд, Замын Үүд хотуудад болон Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Цогтцэций, Гурван Тэс сумдад цэвэр, бохир ус, дулаан хангамж, зам, хог хаягдал зэрэг дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах судалгааны ажил хийгдсэн.  Инженерийн зураг төсөл  боловсруулах зөвлөх компанийг 2011 онд шалгаруулж, 2012 оноос   барилгын угсралтын ажил эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

11.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Орон сууцны хороолол төсөл"

Төслийн байршил

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын 4 давхар

Төсөл хэрэгжүүлэгч

СЯ, ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2013

Төсөв

 

Санхүүжүүлэгч

БНХАУ

Төслийн үндэслэл, тодорхойлолт

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Улаанбаатар хотын 7-р хороолол, Радио телевизын орчмын орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, 7, 14-р хороололд баригдах 2152 айлын орон сууцны барилга угсралтын ажлын хүрээнд:

1. Орон сууцны 7-р хороололд гадна цэвэр усны ф100-300 мм-ийн 3.84 км шугам, гадна бохир усны ф200-400 мм-ийн 2.3 км шугам, 21-р коллектор ф600 мм-ийн 1.54 км шугам, ДДТ-6ш, гадна дулааны ф32-500 мм-ийн 6.8км урт шугам сүлжээг
2. РТХЭГ-ын орчмын хороололд гадна цэвэр усны ф300 мм-ийн 1.76 км урт шугам, гадна бохир усны ф250-400 мм-ийн 4.74 км урт шугам, гадна дулааны ф40-450 мм-ийн 4км урт шугам, ДДТ -1ш, 1000м3-ын усан сан 2ш, өргөлтын насосны станцыг тус, тус шинээр барина.

Төслийн үр дүн

Төслийн үр дүнд Улаанбаатар хотод 2152 айлын орон сууц шинээр баригдаж иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Барилга угрсалтын ажлыг гүйцэтгэгчээр "Бээжин констракшн инженеринг" ХХК шалгаран ажил эхлэх бэлтгэл хийгдэж байна.

12.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх "Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах" төсөл

Төслийн байршил

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны байр

Төсөл хэрэгжүүлэгч

СЯ, ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2013

Төсөв

 

Санхүүжүүлэгч

БНХАУ

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Төслийн хүрээнд Замын-Үүдэд 80мВт-ын дулааны станц, 12ш ДДТ, ундны ус цэвэршүүлэх станц, бохир ус цэвэрлэх байгууламж, ЭЗЧБүсэд цэвэр усны 21,6 км шугам, бохир усны 4,8 км шугам, ЦДАШ 10кв 25км, 4х500м3-ын усан сан, насос станц  гүний худаг 3 ш барина.

Төслийн үр дүн

Төслийн үр дүнд Замын -Үүд сумын хүн ам стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангагдаж, сайжруулсан ариун цэврийн байгууламжид  холбогдсон хүний нэмэгдэж, хүрээлэн буй байгаль орчны бохирдол буурна.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Зураг төсөл боловсрогдож байна. Төслийн нэгж байгуулагдсан.

13.

Байгаль нуурын хил хоорондын экосистем дэх байгалийн нөөцийн нэгдсэн менежмент

Төслийн байршил

ОХУ-ын Улаан-Үд, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн II байр - Усны газрын 207 тоот

Төсөл хэрэгжүүлэгч

НҮБХХ, БОНХЯ, Бусад оролцогчид:    Барилга хот байгуулалтын яам,

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2012-2015

Төсөв

3,898,000 ам.доллар (ОXУ ба МУ-ын нийт санхүүжилт)

Санхүүжүүлэгч

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Уул уурхай, аялал жуулчлалын  салбарын эдийн засгийн өсөлттэй холбогдуулан Сэлэнгэ мөрний хилийн  усны талаарх Орос-Монголын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДДБОС-аас Байгаль нуурын сав газрын усны экосистемийг хамгаалах болон хилийн усны менежментийг сайжруулах зорилгоор Стратеги Үйл Ажиллагааны Хөтөлбөр (СҮАХ)-ийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн үр дүн

Төсөл нь дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ:

Стратегийн бодлого ба төлөвлөлт;

УННМ-ийн институцийн чадавхийг бэхжүүлэх;

Гадаргын болон газрын доорх усны чанар болон биологийн олон янз байдлыг хамгаалах туршлага нэвтрүүлэх

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн эхлэлийн семинар болон Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2011 оны 11 дүгээр сард Улаан-Үд хотод зохион байгуулагдсан. Төсөл хэрэгжүүлэх нэгж хуучнаар БОАЖЯ-ны харьяа Усны газарт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Хил дамнасан оношлогоо, дүн шинжилгээ хийх ажлын тендер зарлаж, Геоэкологийн хүрээлэнгийн багийг шалгаруулан ажлыг нь эхлүүлсэн. Усны чанарын мониторингийн нэгдсэн хөтөлбөр боловсруулах, бохирдлын халуун цэгүүдийн үнэлгээ хийх ажлуудын тендерт шалгарсан Ус цаг уур, орчны шинжилгээний газрын баг ажлаа эхлүүлээд байна.

14.

Өмнийн говь

Төслийн байршил

Дорноговь аймгийн Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Хатанбулаг, Сайхандулаан, Мандах, Улаанбадрах, Сайншанд сумд, Зүүнбаян тосгон, Замын-Үүд өртөө  /64748 кв.км/

Төсөл хэрэгжүүлэгч

“Дунар-Од” ХХК

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2012

Төсөв

199.8 сая төг

Санхүүжүүлэгч

Улсын төсөв

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Өмнийн говийн талбайд 1:200000 масштабтай гидрогеологи-геоэкологийн иж бүрдэл зураг, геоэкологийн үнэлгээ, гидрогеологи-геоэкологийн үнэлгээ хийх.

Төслийн үр дүн

Төслийн талбайн хэмжээнд гидрогеологи-геоэкологийн зураглалын ажил хийгдэнэ.

Төслийн талбайн хэмжээнд газар доорхи усны тархалтын зүй тогтолыг тодорхойлох тухайн нутагт байгаа суурин газрын усан хангамжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг олж тогтоох.

Геоэкологийн аюулын үнэлгээний зураг зохиож үүний үр дүнд төслийн талбайн хэмжээнд геологи орчинд илэрч байгаа сөрөг өөрчлөлтүүдийг бууруулах, саармагуулах түүний үр нөлөөг багасгах талаар санал зөвлөмж өгнө.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төслийн даалгаврын дагуу 2012 оны 9-р сарын 30 нд тайланг АМГ-ын ГСХ-т хүлээлгэн өгнө гэж заасан тул энэ хугацаанд тайланг хүлээлгэн өгнө.

15.

Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх ньтөсөл

 

Төслийн байршил

Алтайн уулс / Их Нууруудын Хотгор эко- бүс нутагт орших  Хархираа ба Түргэн голуудын сав газар болон Дорнодын тал, хээрийн эко- бүс нутагт орших Улз голын сав газар

Төсөл хэрэгжүүлэгч

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2012-2017

Төсөв

5,569,124  ам.доллар

Санхүүжүүлэгч

 

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Монгол орны газар зүйн байрлал, эмзэг экосистем болон эдийн засгийн нөхцөл, байдал нь манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд улам эмзэг, өртөмтгий болгож байна. Гэтэл, уур амьсгал өөрчлөгдөхтэй зэрэгцэн чадавхижиж байх шаардлагатай институци ба хөдөө, орон нутгийн иргэдийн чадавхи төдийлөн бэхжиж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудалд ул суурьтай хандаж шийдвэр гаргах тогтолцоо, чадавхи дутагдалтай байна.Тэнцвэрт байдлыг нь тэтгэх замаар усаар хангах экосистемийн үйлчилгээг сайжруулах асуудалд салангид бус, цогцоор хандахад чиглэгдсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, үйл ажиллагаа шаардлагатай байна. Хэрэв уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг шуурхай, эрчимтэй авч хэрэгжүүлэхгүй бол, экосистемийн үйлчилгээтэй холбоотой сөрөг нөлөөллүүдийг хурдасгах төдийгүй хөдөөгийн хүн амын эмзэг, өртөмтгий байдал улам нэмэгдэхэд хүргэж магадгүй байна. Иймээс, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах замаар уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй усны сав газруудын усаар хангах үйлчилгээг сайжруулах явдал нь хөдөөгийн хүн амын амьжиргаа болон үндэсний нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой байгаа юм.

Төслийн үр дүн

Бүрэлдэхүүн хэсэг 1: Экосистемд түшиглэсэн дасан зохицох стратеги/ усны сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

Гарах үр дүн 1.1. Экологи, нийгэм, эдийн засгийн суурь судалгаан дээр үндэслэн төслийн зорилтот газруудын Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) стратеги / Усны  сав газрын нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулна.

Гарах үр дүн 1.2. Төслийн зорилтот газруудад Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга хэмжээний эдийн засгийн үр, ашгийн үнэлгээ хийгдэнэ.        

Гарах үр дүн 1.3. Төслийн зорилтот газруудын (Их нууруудын хотгор, Дорнодын тал) Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) стратеги /сав газрын менежментийн төлөвлөгөөг (Хархираа/Түргэн, Улз голуудын сав газрууд) боловсруулна.

Бүрэлдэхүүн хэсэг 2: Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, усан хангамжийг сайжруулахад чиглэгдсэн дасан зохицох арга хэмжээг орон нутгийн түвшинд хэрэгжүүлнэ.

Гарах үр дүн 2.1. Орон нутгийн иргэдийн байгалийн нөөц, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл болон дасан зохицох менежментед үнэлгээ, мониторинг хийх чадавхи дээшилнэ.

Гарах үр дүн 2.2. Уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй хоёр усны сав газарт экосистемийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн дасан зохицох физик арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Гарах үр дүн 2.3. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахад  шаардалагтай зохицуулалт болон санхүүгийн хөшүүргийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Бүрэлдэхүүн хэсэг 3: ЭТДЗ болон усны сав газрын нэгдсэн менежментийг жишиг болгон хэрэгжүүлэх, салбарын бодлогод тусган нэвтрүүлэх бүтэц, чадавхийг бий болгоно.

Гарах үр дүн 3.1. ЭТДЗ арга хэмжээ /усны сав газрын нэгдсэн менежментийг холбогдох салбарын байгалийн нөөц ашиглалтын төлөвлөлт, хэрэгжилтийн механизмд тусгагдана.

Гарах үр дүн 3.2. Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг тусгасан сав газрын менежментийн (Сав газрын захираа, зөвлөл) бүтэц бий болгох, төслийн зорилтот газруудад цаашид  загвар болгон хэрэгжүүлэх эхлэлийг тавина.

Гарах үр дүн 3.3. Төслөөс гарсан сайн туршлагыг тодорхойлж, бусад газарт давтан дэлгэрүүлэх хөтөлбөрийг боловсруулсаны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Ажилтануудыг сонгон шалгаруулалтаар авсан

Орон нутгийн хэрэгцээг үнэлэх хэлэлцүүлгийн зохион байгуулсан

Төслийн эхлэлийн бага хурлыг зохион байгуулсан

Эдийн засгийн үнэлгээ хийх судалгааны хэлэлцүүлгийг зохион байгуулсан

Төслйин зорилтот газар суурь судалгаа хийх багийг сонгон шалгуулж, гэрээ байгуулж, судалгааны ажлыг эхлүүлсэн

Төслийн сумын чадавхийн үнэлгээ хийж, хөтөлбөр боловсруулах багийг сонгон шалгуулж, гэрээ байгуулж, үнэлгээний ажлыг эхлүүлсэн

Төслийн зорилтот газруудад эдийн засгийн үнэлгээний судалгаа хийх үндэсний зөвлөхүүдийг сонгон шалгуулж, гэрээ байгуулж, үнэлгээний ажлыг эхлүүлсэн

Байгаль орчны бодлого, төлөвлөлт, удирдлагад Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга замыг тусган хэрэгжүүлэх байгууллагын чадавхийг бэхжүүлэх үнэлгээ хийж, хөтөлбөр боловсруулах үндэсний зөвлөх багийг сонгон шалгуулж, гэрээ байгуулж, үнэлгээ хийж, хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлсэн

Экосистемд Түшиглэсэн Дасан Зохицох/ Уур Амьсгалын Өөрчлөлтөд Дасан Зохицох Арга Хэмжээний Сургалт, Сурталчилгааны Хөтөлбөр Боловсруулахажлыг гүйцэтгэх үндэсний зөвлөх багийг сонгон шалгуулж, гэрээ байгуулж, хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлсэн

“ Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөллийг бууруулах, экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний вэб хуудсыг шинэчлэх” ажлыг гүйцэтгэх вэбмастерийг сонгон шалгаруулах ажлыг хийж дууссан

Төслийн аймгийн зохицуулагчыг томилсон

Төслийн сумын зохицуулагчийг сонгон шалгаруулах зарыг сумдууд байршуулсан

16.

Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь 

Төслийн байршил

Архангай, Хөвсгөл, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Булган.

Төсөл хэрэгжүүлэгч

АНУ-ын Азийн сан, төр засгийн байгуулага болон ТББ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

 

Төсөв

 

Санхүүжүүлэгч

Нидерландын Вант улсын Элчин сайдын яам,  Швейцарийн хөгжлийн агентлаг

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө ихээр нэмэгдэж байна. Иймээс тэдний хариуцлагыг нэмэгдүүлж, байгаль орчинд учруулах хохирол, зөрчлийг буруулах, орон нутгийн түвшинд хариуцлагтай ашиглалтыг бий болгоход  оролцооны арга хэлбэр, механизмыг бүрдүүлэх, ус хөрсны нөөцийн ашиглалтанд олон талын оролцоог хангах, орон нутгийн түншлэл, сургалт сурталчилгааг хөхиүлэн дэмжих мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор төр засгийн агентлагууд болон нутгийн иргэд, ТББ-ай хамтран ажиллаж байна.

Төслийн үр дүн

Өнөөдрийн байдлаар орон нутгат байгаль орчны  30 гаруй бүлэг байгуулагдан ажиллаж байна. Эдгээр бүлгүүд нь жилдээ 2 удаа голын усны чанар, хөрсөнд  мониторинг хийж үр дүнг талуудад танилцуулах, цаашид авах арга хэмжээг талуудтай хамтран шийдвэрлэх зорилгоор байгуулагдан ажиллаж байна. Байгаль орчны бүлгүүд байгуулагдсаны ач холбогдол нь орон нутагт  голын усны чанарт гарч байгаа өөрчлөлтүүдийн мэдээллийг цуглуулж, баримтжуулах эзэнтэй болж байна. Мөн хяналт шинжилгээний ажлыг явуулж, орон нутгийн удирдлага, иргэдэд  усны чанартай холбоотой бодит мэдээллийг хүргэх, голын сав газрын зөвлөл, байгаль орчинд хяналт тавьдаг бусад  байгууллагуудын хооронд  мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх,  шийдвэрлэх боломжтой болно.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Усны бохирдолд дүн шинжилгээ хийх буй энгийн, өртөг зардал багатай аргачлалыг орон нутгийн ард иргэд, хөтөлбөр хэрэгжиж буй аймаг сумдын 10-н жилийн сургуулийн эрхлэгч, багш нарт эзэмшүүлж байна. ЦУОШГ-ай хамтран усны харуул, инженерүүд болон лабораторийн эрхлэгчдэд энэхүү арга зүйг танилцуулсан байгаа.   

Голын усны чанар, хөрсний шинжилгээг албажуулах асуудлаар холбогдох төрийн  байгууллагууд хэлэлцэж өөрсдийн үйл ажиллагаатай уялдуулах, орон нутагт байгуулагдсан сайн дурын хяналт шинжилгээний бүлгийн үйл ажиллагааг тогтмолжуулж, бодлогоор дэмжих талаар мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцоход бид гүүр болон холбогчийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байна

Ус хөрсны чанарт дүн шинжилгээ хийх энгийн аргачлал нь орон нутгийн түвшинд голын усны чанарыг хянаж шинжлэхэд маш дөхөм хэрэгсэл болохоос гадна ЦУОШГ-тай хамтран лабораторын техникч, усны харуулууд болон инженеруудийн ажил үүргийн хуваарьт оруулахаар ажиллаж байна.

 

17.

Эко төсөл

Төслийн байршил

2000-3000 хүн амтай суманд эхэлж хэрэгжүүлэх санаа байгаа боловч батлагдаагүй байгаа. Монгол орны нийт сум суурин болон үйлдвэр, аж ахуйн нэгж, жуулчны баазуудад шат дараатай хэрэгжүүлнэ. Төсөл нь дэд бүтэц дагасан төв суурин, сум, багт хэрэгжих тул дэд бүтэцийн хүндрэлгүй.

Төсөл хэрэгжүүлэгч

БОАЖЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2010-2015

Төсөв

-

Санхүүжүүлэгч

-

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Ахуйн хог хаягдал, бохир усыг цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламжийн техник, технологийг боловсронгуй болгох биожорлонг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлнэ.

Монгол орны нийт сум суурин, аялал жуулчлалын бааз, үйлдвэрийн газруудын хог хаягдал бохир усны цэвэрлэгээний асуудлыг цогцоор шийдвэрлэнэ.

Төслийн үр дүн

Хүн амын эрүүл мэндэд шууд эерэг нөлөө үзүүлэхээс гадна байгаль орчны тулгамдсан асуудлууд болох ус, хөрс, агаарын бохирдлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулна;

Ажлын байрыг нэмэгдүүлэн боловсон хүчнийг сургаж ажиллуулах нь ажилгүйдлийг багасгахад нөлөөлнө;

Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой;

Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл байхгүй.

Эрүүл орчин, ахуй ариун цэврийн байдал сайжирна;

Бордоо, хөрс сийрэгжүүлэгч, био хийг гарган ногоон байгууламж малын тэжээлийн зориулалтаар ашиглана;

Ахуйн болон үйлдвэрийн бохир уснаас гарах хаягдлыг дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах менежментийн нэгдсэн системийг бий болгоно;

Хүлэмжийн хийг бууруулж, байгаль орчинд гарах бохирдлыг багасгана;

Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг сайжруулна;

Төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг багасгах, бохир ус цэвэршүүлэлтийн  түвшинг дээшлүүлнэ;

Усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлнэ

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Энэ төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 3 яамны хамтарсан ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд ажлын хэсгийн хийсэн ажлын тайланг БОАЖЯ болон Усны үндэсний хороонд өгсөн болно.

18.

“Байгалийн нөөцийн менежментийн үндэсний                 геомэдээллийн төв” төсөл

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

БОАЖЯ, МТТ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2009

Төсөв

3.2 сая евро

Санхүүжүүлэгч

Нидерландын Вант улсын Засгийн газрын буцалтгүй тусламж

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Байгалийн нөөцийн менежментийн үндэсний геомэдээллийн төв байгуулж, байгаль орчин, хүрээлэн буй орчны төлөвлөлт, шат шатны түвшинд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлах техник технологи, арга аргачлалыг ашиглах замаар байгалийн бүх төрлийн нөөц баялгийн геомэдээллийн үндэсний хэмжээний төвлөрсөн мэдээллийн сан бий болгох

Төслийн үр дүн

Туул голын усны нөөцийн үнэлгээ хийх

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

19.

"Green Gold" Pasture Ecosystem Management Programme

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

Ministry of Food and Agriculture, Research Institute of Animal Husbandry

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2004-2008

Төсөв

4.5 million CHF 

Санхүүжүүлэгч

Swiss Agency for Development and Cooperation-SDC

Төслийн үндэслэл, тодорхойлолт

To strengthen the self-reliance of poor and vulnerable herders to improve their livelihoods through more productive and sustainable use of pastures in Mongolia

Төслийн үр дүн

Appropriate technologies for pasture improvement and forage production tested and adopted by herders

A co-management approach for managing pastures involving herders, local government and other stakeholders introduced and adopted by stakeholders in selected programme sites

An enabling legal environment for pasture improvement and co-management tested and demonstrated

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

20.

The Coping with Desertification Project (CODEP)

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

Ministry of Nature, Environment and Tourism,, Ministry of Education, Culture and Science

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2006-2010

Төсөв /сая.төг/

14 million CHF 

Санхүүжүүлэгч

Swiss Agency for Development and Cooperation-SDC

Төслийн үндэслэл, тодорхойлолт

The overall goal of the Coping with Desertification Project is to support Mongolia’s capacity to improve the effectiveness of national and international efforts on coping with desertification and to promote sustainable livelihoods in arid and semi-arid areas.

Төслийн үр дүн

National Committee for Combating Desertification (NCCD) is recognized as a competency centre on desertification issues in Mongolia

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

21.

Sustainable Land Management for Combating Desertification in Mongolia

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

Ministry of Nature, Environment and Tourism, Ministry of Food and Agriculture

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2011

Төсөв /сая.төг/

4,150 million USD

Санхүүжүүлэгч

Grant, The Netherlands

Төслийн үндэслэл, тодорхойлолт

To combat land degradation and desertification in Mongolia in order to protect and restore ecosystems and essential ecosystem services that are key to reducing poverty

Төслийн үр дүн

Outcome 1: Strengthened coordination mechanisms, institutional and human resources capacity, and knowledge base to promote SLM and desertification control.
Outcome 2: SLM mainstreamed into national, provincial and local policies, strategies and regulatory framework.

Outcome 3: Pilot testing, demonstrations and scaling-up community based approaches in integrated natural resources management with focus on grassland and water management and sylvopastoralism

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

22.

Conservation and Sustainable Management of Natural Resources"

Төслийн байршил

 

Төсөл хэрэгжүүлэгч

Ministry of Nature, Environment and Tourism, State Specialized Inspection Agency

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-

Төсөв

10 million euro

Санхүүжүүлэгч

BMZ, Federal Ministry for Economic Cooperation and Development

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Strategies and structures for the conservation and sustainable management of natural resources that have been implemented as pilot models by the state and relevant private actors at national, regional and local levels are institutionalized

Төслийн үр дүн

Develop environmentally sound proposals and concepts for sustainable use of natural resources and implement them as models in program areas.

Support sustainable and participative Forestry in cooperation with stakeholders.
Support the formulation of strategies and approaches of conservation and promote integration into the national and regional development policies in cooperation with stakeholders.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

 

23.

“Монгол улсын хөдөөгийн хүн амын амьдралын баталгааг нийгмийн иж бүрэн үйлчилгээгээр хангах” төсөл / Эрүүл мэндийн  хэсэг- Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх

Төслийн байршил

Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод аймгуудын 20 сум

Төсөл хэрэгжүүлэгч

ЭМЯ, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Увс, Дорнод аймгийн ЭМГ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2009-2012

Төсөв

599 000 ам.доллар

Санхүүжүүлэгч

ЮНЕСКО, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ДЭМБ, НҮБХС

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Монгол Улс Мянганы Хөгжлийн Зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хэвээр байна. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үзүүлэлтээр МХЗ-ын үндсэн зорилтын “удаашралтай” ангилалд (хэрэгжүүлэх боломжтой боловч хэцүү зорилт) багтаж байна. Өөрөөр хэлбэл, хөдөөгийн алслагдсан, ядуу хүн амд аюулгүй усны хангамж болон эрүүл ахуйн баталгаатай хангамж асар их ялгаатай байгаа юм. “Монгол улсын усны хангамж ба эрүүл ахуй” судалгаагаар төв суурин газрын хүн амын 62.1% усан хангамжаар хангагдсан ба 42.6% эрүүл ахуйн таатай нөхцлөөр хангагджээ. Харин дээрх үзүүлэлт хөдөөгийн хүн амын хувьд 17.3%, 4.8% үзүүлэлттэй гарсан байна. 

Өвчлөлийн хувь, хөгжлийн өсөлт нь усан хангамжийн эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд дараахи зорилтыг хангана. Үүнд:

-Эрүүл мэндийн ажилтнуудад эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үзүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэх

-Алслагдсан хөдөөгийн хүн амд тусгайлан бэлтгэсэн МСС материал ашиглан эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах замаартэдний эрүүл мэндийн талаарх мэдлэгийг сайжруулах

 -Усан хангамж ба эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах, сумын эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах

Төслийн үр дүн

Сонгож авсан сумдын эмч, сувилагч, асрагч зэрэг 40 орчим эмнэлгийн ажилтныг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаа явуулах тусгай боловсруулсан хөтөлбөрөөр сургана.

Төсөлд хамрагдсан хүн амын бүлэгт зориулсан мэдээлэл сургалт сурталчилгааны материалын төрөл хэлбэрийг тодорхойлохдоо хэрэгцээг тогтоох судалгаа хийнэ. Мэдээлэл сургалт сурталчилгааны материал туршиж, баталгаажуулах ба 2000 гаруй эмнэлгийн ажилтанд хүргэх болно.

Төслөөр хамрагдсан сумдын эрүүл мэндийн байгууламжийн усан хангамж ба эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах, мөн хог хаягдлын зохицуулалтын туршлага- орчноо цэвэр үзэмжтэй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай хүргэхэд суралцах болно. Төслийн аймгуудын 4-5 сумын эрүүл мэндийн төвд усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн сайжруулсан байгууламжийг шинээр суурилуулна. Нийт 20 сумын эрүүл мэндийн байгууламж эрүүл мэнд, эмнэлгийн хаягдал хог цуглуулж, зөөвөрлөх боломжоор хангагдана.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Орчны эрүүл мэндийн анхан шатны  тусламжийн сургалтын хөтөлбөр, гарын авдага боловсруулж, төслийн аймаг, сумдын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд сургалтанд хамрагдсан 

Сайжруулсан жорлон -Ховд аймгийн Дуут сумын эмнэлэгт , Увс аймгийн Тэс сумын эмнэлэг,  Баян-Өлгий аймгийн Баяннуур, Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын эмнэлэг, Хөвёгөл аймгийн Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумын эмнэлгүүдэд сайжруулсан жорлон барих  ажил 50 хувьтай хийгдэж байна.

Гүний худаг - Увс аймгийн Зүүнговь сумын  эмнэлэг,  Ховд аймгийн Ховд сумын эмнэлэг,  Баян-Өлгий аймгийн  Толбо, Буянт, Улаанхус сумын эмнэлэг, Дорнод аймгийн Хөлөнбуйр  шинээр гүний худаг  барих  барих ажил  50 хувьтай хийгдэж байна.

-НЭМХ, төслийн аймгуудын 28 сумын эмнэлэгт 200 гаруй сая төгрөгний эмнэлгийн хог хаягдлын хадгалалт, тээвэрлэлт, устгалд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн.

24.

Гэр хорооллыг олон нийтийн оролцоотой хөгжүүлэх төсөл JFPR MON-0106

Төслийн байршил

Эрдэнэт, Баянхонгор, Чойр хотуудын гэр хороолол

Төсөл хэрэгжүүлэгч

ЗТБХБЯ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2007-2011

Төсөв

1.950 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

Японы ядуурлыг бууруулах сан

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Бүрэлдэхүүн хэсэг А: Орон нутгийн албан байгууллага болон албан бус байгууллагын чадавхийг бэхжүүлэх,

Бүрэлдэхүүн хэсэг Б: Олон нийтийн санаачилсан дэд төслүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх.

Төслийн үр дүн

Гэр хорооллын оршин суугчдын ажиллаж амьдрах нөхцөл дээшилж, амьжиргааны түвшин дээшилнэ.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Олон нийтийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, хуримтлалын бүлгүүдийг байгуулах, сумдад эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, орчны дэд бүтцийг сайжруулах дэд төслүүдийг хэрэгжүүлж байна. Одоогоор иргэдэд амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн 300-аад дэд төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

25.

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих төсөл

Төслийн байршил

Завхан аймаг Цэцэн-Уул, Завханмандал, Тосонцэнгэл

Төсөл хэрэгжүүлэгч

ГТХАН

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

Төсөл хэрэгжиж дууссан. 1 шат 1998-2002, 2 шат 2002-2007, 3 шат 2007-2010

Төсөв

3 сая ДМ, 3.5 сая евро, 1.7 сая евро

Санхүүжүүлэгч

ХБНГУ-ын Засгийн газар, Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Яам (BMZ) 

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих алсагдсан сум сууринд СЭХ-ний эх үүсвэрийг барих

Төслийн үр дүн

Сайн

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Төсөл хэрэгжиж дууссан Монголын төслийн нэгж усны нөөцийн судалгааны ажлыг үргэжлүүлэн хийж байгаа.

 

 

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТАД ОРСОН ТӨСЛҮҮД

1.

“Орхон-Говь” төсөл

Төслийн байршил

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Наран боомт

Төсөл хэрэгжүүлэгч

БОНХЯ, УҮХ

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

2009-2014

Төсөв

545 сая ам.доллар

Санхүүжүүлэгч

Зээл тусламжаар, ТЭЗҮ-д 3.2 сая ам. долларыг “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-өөс

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Уур амьсгалын өөрчлөлтөөс усны хомсдол Монгол улсад 3 дахин хурдтай байгаа ба үүний сөрөг нөлөөлөлд дасан зохицох арга хэмжээ нэн шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор  2015 он гэхэд ундны цэвэр ус, эрүүл ахуйн наад захын үйлчилгээ дутагдалтай байгаа хүн амын тоог 2 дахин багасгах Мянганы хөгжлийн зорилт, түүнд суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-аас 2010 оны 5 сард баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2010 оны 11 дүгээр сард Засгийн газраар батлуулаад байна. Энэхүү хөтөлбөрийн 3.3.2-т “Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Булган, Халх, Онон, Эг, Хархираа, Түргэн, Шишхэд, Ерөө, Хараа, Тамир, Богдын голууд дээр урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгааг хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, барьж байгуулах ажлуудыг эхлүүлэх” гэж заасан нь энэ төслийг хэрэгжүүлэх нэг үндэслэл болж байгаа юм. 

- Засгийн газрын 2008-2012 оны мөрийн хөтөлбөрийн 3.5.4-т “Гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах талаархи саналуудыг судалж хэрэгжүүлж эхэлнэ” гэж туссан нь энэхүү төслийг хэрэгжүүлэх бас нэг үндэслэл юм.

Төслийн үр дүн

Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж  хүн амын усан хангамжийг  говь хээрийн бүсэд ундны цэвэр ус, эрүүл ахуйн наад захын үйлчилгээ дутагдалтай байгаа хүн амын тоог 40 хувь хүртэл багасгах

Орхон, Сэлэнгийн сав бүс нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хангах

Говь тал хээрийн бүс нутагт цөлжилттэй бодитой тэмцэх

Атрын III аяныг зорилтын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэхэд

Говийн хүн амыг стандартад тохирсон цэвэр цэнгэг усаар хангах, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахад

Хүрээлэн буй орчинд сайнаар нөлөөлөх бөгөөд цаашлаад дэлхийн дулаарал,цөлжилттэй тэмцэхэд чухал үүрэгтэй.

Орхон голыг байнгын тасралтгүй жигд урсгалтай байлгаж экологийн чадамжийг нь нэмэгдүүлснээр дэлхийн цаг уурын нийтлэг дулааралтай уялдуулан Орхон Сэлэнгийн сав бүснутаг улмаар дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурын экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой. 

Говь тал хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэх, газрын доорхи усны стратещгийн нөөцийг хомсдох аюулаас сэргийлнэ.

Говьд байгуулах эрчим хүч, уул уурхайн ус хангамжийг шийдвэрлэж улс орны эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө.

Гол яндан хоолойн дагуу 15 км тутамд ус гаргах 50 цэг байгуулж говь тал хээрийн бүс нутагт хүн ам, мал сүргийг цэвэр усаар хангах, ус хангамж, ариутгах татуургын системийг бий болгосноор  хөдөөгийн хүн амын ариун цэврийн хангамжийг сайжруулна.  

Энэ төслөөр Орхон голын үерийн урсацаас 40 мян.км2 талбайд дунджаар 232 сая.м3  усан сан бий болгох, үүнээс 2.2 м3/сек хэмжээтэй шугам хоолойгоор дамжуулан Говийн бүсийн 3 аймгийн 8  сумын хөдөө аж ахуй, байгаль орчин, тухайн бүс нутаг дахь хот суурин, үйлдвэр аж ахуйн газрууд, Оюу толгой, Таван толгой зэрэг уул уурхай, эрчим хүчний үйлдвэрүүдийн усны хэрэглээний тодорхой хувийг хангахаар зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дамжуулах шугамын 15 км тутамд буюу нийт 50 цэгт ус түгээх байгууламжуудыг байгуулснаар 100 мян.га бэлчээрийн нэг сая орчим толгой мал, Мандал говь, Даланзадгад хот, 8 сумын төв, шинээр байгуулагдах уул уурхайн суурингуудын 100-120 мян. хүн амыг ундны усаар хангах, Булган, төв, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгуудад 2000-3000 га талбайд усалгаатай тариалан эрхлэх бололцоо нээгдэх бөгөөд шугамын нийт уртын дагууд тодорхой нутаг дэвсгэрийг хамарсан ойн зурвас, ногоон байгууламжуудыг байгуулах боломжтой болох юм.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

“Орхон-Говь” төслийн хүрээнд 2010 онд усан сангийн талбайг хамарсан топогеодезийн ажлыг хийсэн, 2011 онд техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах техникийн даалгаврыг боловсруулсан бөгөөд энэхүү даалгаврыг олон улсын жишигт нийцүүлэхээр гадаад, дотоодын зөвлөхийг сонгон шалгаруулан ажлыг эхлүүлээд байна.

2.

“Туул Сонгино Усны нөөцийн цогцолбор төсөл”

 

Төслийн байршил

Төслийн талбай Улаанбаатар хотын төв цэгээс 25 км зайд Сонгино Хайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Залаа толгойн зүүн дор байрладаг. 2008 оны 05 сарын 22 ны өдрийн Нийслэлийн газрын албаны дуудлага худалдаанаас төсөл хэрэгжих 17 га газрыг худалдан авч “Туул Сонгино Усны нөөцийн цогцолбор” нэрээр баталгаажуулсан байгаа.

Төсөл хэрэгжүүлэгч

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, Түлш эрчим хүчний яам, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх хугацаа, үе шат

Ус хангамжийн төсөл 18 сар, Усан цэнэгт цахилгаан станцын төсөл 36 сард хэрэгжинэ.

Төсөв

“Зураг төсөл боловсруулах -барих-өмчлөх-ашиглах” концессын төрөл

Санхүүжүүлэгч

Концессоор

Төслийн үндэслэл, тодорхойлолт

Улаанбаатар хотын орчимд үйлдвэрлэл, ахуйн зорилгоор ашиглаж болох өвөлд хөлддөггүй гадаргын усны нөөц гэж байдаггүй.  Гэтэл Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж өвөл зуны улиралаас үл хамааран хоног тутамд анхан шатны цэвэрлэгээ хийсэн 160000-185000 шоо метр бохир усыг Туул голд хаяж байдаг. Энэ хаягдаж байгаа ихээхэн хэмжээний бохир усанд гүн цэвэршүүлэлт хийж ногоон байгууламжийн усалгаа, барилга, эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэл-технологийн хэрэглээнд дахин ашиглах асуудал нь энэхүү төслийн үндэслэл болж байгаа юм.

Төслийн үр дүн

Төслөөр дараахи байгууламжуудыг барих ажлууд хийгдэх юм. Үүнд:

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усанд гүн цэвэршүүлэлт хийж дахин ашиглах “Бохир ус гүн цэвэршүүлэх байгууламж” иж бүрнээр нь

Гүн цэвэршүүлэлт хийх байгууламж баригдахаас өмнө Дулааны цахилгаан станцуудын ашиглаж байсан гүний усыг халдваргүйжүүлэн цэвэршүүлж Улаанбаатар хотын хүн амын Унд ахуйн усан хангамжид нийлүүлэх “Ундны ус цэвэршүүлэх байгууламж” иж бүрнээр нь

100МВт хүчин чадалтай Улаанбаатар-Усан цэнэгт цахилгаан станц иж бүрдэл гэсэн байгууламжуудыг зураг төслийн ажлуудаас нь эхлээд барьж байгуулна.

Төслөөр хэрэгжих бүх байгууламжуудын бүх л урдчилсан судалгаанууд болох “Зураг зүйн судалгаа”, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” “Инженер геологийн нарийвчилсан судалгаа” болон бусад холбогдох техник, эдийн засгийн тооцоо судалгаануудыг гадаад дотоодын мэрэгжлийн байгууллагуудтай хамтран 2002-2007 онуудад хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар Усны хоёр байгууламжийн “Техникийн нарийвчилсан зураг төсөв“-ийг БНХАУ-ын “Шанхай хотын барилгын зураг төслийн хүрээлэн”-д захиалан хийлгэж 2008 онд Монгол улсын ТЭХ болон БХБ-ын сайдын хамтарсан тушаалаар томилогдсон ажлын хэсэг экспертиз хийж барилга эхлэх зөвшөөрөл өгөгдсөн байгаа.

2008 онд төслийн талбай дээр цахилгааны шугам татаж конторын болон агуулах сав бэлтгэж, барилгын материал боловсруулах болон чулуун тоосгоны үйлдвэр импортлон оруулсан. Эндээс чулуу бутлаж сортлох үйлдвэрүүдийг угсарч, 150000 шоо метр газар шорооны ажил хийгдэж 40000 шоо метр бохир хайрга бэлтгэж 20000 шоо метр хайрга ангилан сортлосон байгаа. Төслийн талбайг одоогоор “Хөх арслан” хамгаалалтын алба харж хамгаалж байгаа.

Төслийн явц, хэрэгжилтийн байдал

Энэхүү цогцолбор төслийн суурь болох “Усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийн судалгааны ажлууд 2004 оноос хойш хийгдэж эхлэсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхээр 2005 оны 07 сард МУ-ын ЗГ-ыг төлөөлж БОЯ, Улаанбаатар хотын захиргаа, Усны хэрэг эрхлэх газар хамтдаа захиалагч тал болж Морьтимпэкс ХХК төслийг хэрэгжүүлэгч тал болж хамтын ажиллагааны гэрээ хийсэн.

Энэ гэрээнд үндэслэн Төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Туул Сонгино Усны нөөц” ХК–ыг 2006 онд байгуулж 2007 оны 12 сард төсөлд 11.5 сая ам долларын хөрөнгө оруулалт татсан. Үүний үр дүнд 2008 онд төслийн газрыг Нийслэлийн Газрын албаны дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан.

Бохир усанд гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэрийн “Техникийн нарийвчилсан зураг төслийн ажил”-ыг БНХАУ-ын Шанхай хотын хот төлөвлөлт барилгын дизайн зураг төслийн хүрээлэнтэй хамтран 1.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 2008 оны 08 сард МУ-ын ТЭХ-ний болон БХБ-ын сайдын тушаалаар орон тооны бус экспертийн ажлын хэсэг зохион байгуулж зураг төсөлд экспертиз хийж баталгаажуулж, улмаар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авсан байгаа.

2008 оны 01 сараас 2008 оны 12 сар хүртэл төслийн газрыг авах, “Барилгын нарийвчилсан зураг төсөл”-ийг хийлгэх, төслийн талбайд бэлтгэл ажлууд болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, 150000 м3 газар шорооны ажил хийж 40000 м3 бохир хайрга бэлтгэж, төслийн барилгын ажилд шаардлагатай 20000 шоо метр хайрга бутлаж, сортлох ажлыг гүйцэтгэсэн.

2009 онд дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан хувьцаагаар хөрөнгө босгох асуудал хүндэрсэн, МУ-ын ЗГ-ын зүгээс энэ төсөлд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй төслийн газрыг л гэхэд өндөр үнээр худалдаж авсан гэсэн шалтгаанаар, энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалтын 98%-ийн хөрөнгийг оруулсан АНУ-ын 3 сан Щвейцарын 2 сангийн хувь нийлүүлэгчид төслийн ажлыг зогсоож улмаар 2009 оны 12 сарын 30нд Хувь нийлүүлэгчдийн хурлаа хуралдуулж энэхүү “Туул Сонгино Усны нөөцийн цогцолбор” төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Морьтимпэкс ХХК-д буцаан шилжүүлж өөрсдийн оруулсан хөрөнгөө дэд бүтэц уул уурхайн өөр салбар руу оруулахаар шийдвэрлээд байна,

Энэхүү “Ус болон цахилгаан хангамж”-ийн дэд бүтцийн төсөл нь хөрөнгө оруулалтын хэмжээ их, цэвэршүүлж, боловсруулсан усыг МУЗГ ашиглах эсэх нь баталгаагүй, ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй түүнчлэн 2009 оны 12 сард биологийн усны нөөцийг нэмэгдүүлэх асуудал нь өөрөө МУ-ын үндэсний аюулгүй байдлын зэрэгт хамрагдах болсон гэх мэт бодитой шалтгаануудын улмаас хөрөнгө оруулагчид төслийг хэрэгжүүлэх үүргээсээ татгалзсан болно. Одоо энэ төслийг МУЗГ-т шилжүүлж төр-хувийн хэвшлийн хамтарсан компани байгуулах замаар гүйцэтгэхээс өөр ямар ч гарц үгүй болоод байна.