“УС” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН 2012 ОНЫ ТАЙЛАН

И-мэйл Хэвлэх PDF

 

Хөтөлбөрийн заалт

Хэрэгжилтийн явц

Хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш хийгдсэн ажлууд

3.1.1. Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэд хамаарах хэсгийг улсын болон орон нутгийн хамгаалалтад авч ой, ургамлан нөмрөгийг нөхөн сэргээх ажлыг хийх, түймэр, хортон шавьжаас хамгаалах арга хэмжээ авах;

 

·     УИХ-ын 2012 оны 57 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эх, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын ттусгай хамгаалалтад авав.

·     АНУ-ын байгаль хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТNС байгууллагаас Халх гол сумын нутаг Ташгайн таван нуур орчмын газрыг экологийн ач холбогдолтой, хамгаалалтанд авах шаардлагатай газруудын нэг гэж үзэн санал боловсруулан сумын засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн холбогдох байгууллагуудад хүргүүлснийг Халх гол сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн  15-р тогтоолоор   орон нутгийн хамгаалалтанд авсан.

·     Баянхонгор аймгийн ИТХ-ын хуралдааны 16/2 тогтоолоор Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах аймгийн тусгай хамгаалалттай газрын бүсийг шинэчлэн тогтоов.

·     Өмнөговь аймгийн ИТХурлын 2012 оны 11 сарын 26 өдрийн 1/7 тоот тогтоолоор Гурвантэс  сумын Баруун голын хэсгийн газрын доорхи цэнгэг усны орд орчмын 64040 га, Номгон сумын Баянбулаг, Борзонгийн говь, Ямаат толгой, Цохиогийн хэц, Алтны гол орчмын газрын доорх усны орд 139904.41 га, Ханхонгор сумын Мандах, Бумбатын газар газар доорхи усны ордын  63750 га газрыг тус тус Байгалийн нөөц газар-т ОНТХГНутагт авав.

·     Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 66 дугаар тогтоолоор 2071.5 га газрыг байгалийн нөөц газрын ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.

·     “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр Туул голын урсацыг байгалийн аясаар нөхөн сэргээн, нэмэгдүүлэх төслийн тендерийг 2012 оны 12-р сарын 20-нд шалгаруулж тендерийн комиссын шийдврээр “Монгол ус” ТӨУҮГазар    гүйцэтгэгчээр шалгарч ажлаа эхлүүлэх бэлтгэлээ хийж байна.

·     Туул-Сэлбэ голын дагууд урсацыг сайжруулах, тохижуулах төслийн хүрээнд УБ хотын захиргаа, “Цэвэр агаар сан”-гийн санхүүжилтээр Сэлбэ голын дагууд тохижилтийн ажлыг хотын захиргааны захиалгаар “Газар шим” ХХК гүйцэтгэж байна.

·     Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Эрээн нуурт Завхан голоос ирэх урсацын 3.5 км гольдролыг хуучин байдалд нь оруулж байнгын усаар тогтмол тэжээгдэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрээн нуурыг сэргээх” ажлыг  “Аксу-Алтай” ХХК гүйцэтгэж байна. Эрээн нуурын  далангаас нуурын хөндий хүртлэх 3500 м голын гольдрол сэргэж, эрээн нуурын хуучин хөндийд 1300 м-ийн өргөн, дунджаар 20 см зузаантай мөсөн бүрхүүл үүссэн бөгөөд ойролцоогоор эрээн нуурын 20%-д ус орсон гэж үзэж байна. Одоо далангуудад плёнкон хучлага мөн хайрга чулуун доторлогоо цементэн зуурмагаар бэхлэх, хүчитгэх, илүүдэл ус халиагч зэрэг ажил хийгдэж байна.

·     Монгол орны хэмжээнд гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг 109 талбайгаар тооцсон бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг эцэслэн тогтоосон.

·     Монгол орны гадаргын усны нөөцийн 70 хувь бүрдэх сав газрын эхэнд хамрагдах Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Хэнтий, Хөвсгөл, Өвөрхангай, Увс аймгуудын зарим газар нутагт 3525  га талбайд ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөр, 1877 га талбайд мод ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгүүлээд байна. Мөн дээрх усны эх бүрдэх сав газрын ойн санд хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг 13 аймгийн  101 сумын нийт 2000.0 мян.га талбайд  явуулж, судалгааны ажлын үр дүнг үндэслэн ойн хөнөөлт шавьж, өвчний голомтыг хязгаарлах, тархалтыг бууруулах тэмцлийн ажлыг 150.0 мян.га талбайд зохион байгуулав.

o  Туул, Хэрлэн, Ерөө голуудын цутгалаг голуудын ойн санд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Улаанбаатар хотын ногоон бүсэд нийт 6 ширхэг харуулын цамхагийг барьж  байгуулав. Туул, Хэрлэн, Ерөө, Сэлэнгэ, Дэлгэрмөрөн голуудын ойн санд багтдаг аймгуудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хэрэглэх багаж, тоног төхөөрөмжүүд /усны мотопомп, ус зөөвөрлөх сав, цуравдагч, үлээгч, Ермак загварын РЛО-6 зэрэг/-ээр хангах ажлыг хийв.

·     Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 11 км харлуулсан зурвас, Хэнтий аймгийн Биндэр Дадал сумдад 50 км газарт зориудын шатаах аргаар түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна.

 

·       2010 онд Монгол орны томоохон голуудын урсацын дийлэнх хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс бүслүүр, хур тунадас олон жилийн дунджаас ихээр унадаг нутаг дэвсгэрийн 17 хувийг хамарсан газар нутгийг сонгож хилийн заагийг тогтоож 17 аймгийн нутагт 109 талбайн газарзүйн солбицолыг тооцоолон гаргасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор хилийн заагийг эцэслэн тогтоосон.

·       2010 онд Балгасын Улаан нуурын 101226 га газар, Увс аймгийн Чандмань Улаан уулын 351.5 га  газар, Баян-Өлгий аймгийн  Рашаантын 50 га, Улаан хадны 45 га газрыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авсан бол 2011 онд Тэнгис-Шишгэдийн голын ай сав газрын 869.1 мян.га, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны 611.3 мян.га газрыг шинээр, Мянган-Угалзатын нурууны байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 234.3 мян.га,  Мөнххайрханы байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 191.5 мян.га, Улаан Тайгын байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 326.3 мян.га, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрыг өргөтгөж 342.2 мян.га газрыг, 2012 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутагт орших Заг Байдрагийн голын эх, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт орших Чигэртэйн голын ай савыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалтад хамруулаад байна.

 

·       2011 онд Орхон, Хэрлэн, Ховд, Буянт, Онон, Туул голын урсац бүрэлдэх эхийн экосистемийн төлөв байдалд үнэлгээ өгсөн. 2012 онд Сэлбэ голыг байгалийн аясаар сэргээх ажлын хүрээнд мөсөн тошин үүсгэх ажлыг хийж гүйцэтгэв.

·       2010-2012 онд нийт  18358 га талбайд улсын болон байгууллагын өөрийн хөрөнгөөр ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээг гүйцэтгээд байна.

·       Мөн хөтөлбөрөөс хойш дээрх голуудын сав газрын ойн санд хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох судалгааны ажлыг давхардсан тоогоор 13 аймгийн 179 сумын нийт 4000.0 мян.га талбайд  явуулж, судалгааны ажлын үр дүнг үндэслэн ойн хөнөөлт шавж, өвчний голомтыг хязгаарлах, тархалтыг бууруулах тэмцлийн ажлыг 272.9 мян.га талбайд зохион байгуулав.

o   Туул, Хэрлэн, Ерөө, Сэлэнгэ, Дэлгэрмөрөн голуудын цутгалаг голуудын ойн санд түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Улаанбаатар хотын ногоон бүсэд нийт 6 ширхэг харуулын цамхагийг барьж  байгуулав. Эдгээр голуудын ай савд багтдаг аймгуудад ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хэрэглэх багаж, тоног төхөөрөмжүүдээр хангах ажлыг хийв.

·       Нийслэлийн ногоон бүсийн ойн санд 11 км харлуулсан зурвас, Хэнтий аймгийн Биндэр Дадал сумдад 50 км газарт зориудын шатаах аргаар түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна.

Дэлгэрэнгүй...  
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: muchworks ХХК