УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ

Хэвлэх PDF

Ерөнхий сайдын 2012 оны 75 дугаар захирамжийн хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү дүрмийн зорилго нь Усны үндэсний хорооны чиг үүрэг, зорилтыг тодорхойлоход оршино.

1.2 Усны үндэсний хороо нь (цаашид "Үндэсний хороо" гэх) Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, “Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.

1.3 Үндэсний хороо нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтална.

Хоёр. Үндэсний хорооны чиг үүрэг

2.1 Үндэсний хороо нь “Усны тухай” хуулийн 9.1.5-д зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1 усны болон хот, суурины ус хангамж ариутгах татуургын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

2.1.2 усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгох, ашиглагч нь хамгаалж, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгох, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг зохицуулах;

2.1.3 улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж байгаа байдалд хяналт тавих;

 

 
 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: muchworks ХХК